Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

"Аймаг, сумын ИТХ -ын төлөөлөгчдийн өдөр" арга хэмжээ зохион байгуулав

2019-04-26

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдйин хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны хуралдаанаар жилд нэгээс доошгүй удаа “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгуулах шийдвэрийг батлан гаргасан. Үүнтэй холбогдуулан Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаж, амьдарч байгаа дөрвөн мянга гаруй иргэдийнхээ дуу хоолойг төрд төлөөлж аймаг, сумын ИТХуралд сонгогдсон төлөөлөгчид хамтран “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгуулсан юм.

Энэ өдөр аймаг, сумын төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийгдэх ажлынхаа тухай танилцуулж, иргэдийнхээ асуултанд хариулт өгч, тулгамдсан асуудлуудыг сумын удирдлагуудтай хамтран шийдвэрлэж ажиллалаа. 2019 оныг аймгийн хэмжээнд “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын жил” болгон зарласан.

Энэ онд Баянчандмань суманд ч мөн хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг шинээр барих, сумаар дайран өнгөрдөг олон улсын чанартай авто замыг засварлах, Биеийн тамир, спортын төвийн барилгыг шинээр барихаар шийдвэрлэсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажлууд энэ дөрөвдүгээр сараас эхэлнэ. 
Мөн “Төлөөлөгчдийн өдөр”-ийн арга хэмжээтэй хамтатган аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтиийн хэлтэс, түүний харьяа байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулсан юм. Энэ хүрээнд хамгийн их асуудал дагуулдаг газартай холбоотой асуудал, иргэдээс гарч буй санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, цахилгаан, дулааны эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, худалдаа үйлчилгээ эрхлэгч нар, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт холбогдох байгууллагаас заавар зөвлөмж хүргэх, авто тээвэр, нийтийн тээвэртэй холбоотой асуудал, байгаль орчны талаархи мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж ажиллалаа.

ONXS

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%