Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын мэндчилгээ

2024-01-01

         Эрхэм хүндэт Баянчандмань нутгийнхаа ажилч хичээнгүй, хөдөлмөрч, бүтээлч, ард иргэд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. 1992 онд батлагдсан Монгол улсын Үндсэн хуулийн дагуу орон  нутгийн удирдлагын  шинэ тогтолцоо бүрдэж эхэлсэнээс хойш сонгуулийгн үр дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, сумынхаа эдийн засаг, нийгмийн зорилтыг тодорхойлсон, бүрэн эрхийн хугацаанд баримтлах, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. 

         Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын байгууллагууд маань хамтран олон нийтийн хүсэл зорилго, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, тэдний нийгмийн амьдрал, орон нутгийн хөгжлийн ойрын ба хэтийн төлөв, дэд бүтэц, хот байгуулалт, байгаль орчныг хамгаалах, сахилга дэг журмыг бэхжүүлэх, ард түмний аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хувь хүний хөгжлийг хангахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

         Баянчандмань сумынхаа нийт уугуул иргэд, манай сумтай ажил амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон олон түмэндээ чин сэтгэлийн хүндэтгэл өргөн мэндчилгээ дэвшүүлье

Хүндэтгэсэн

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА С.ДОРЖПҮРЭВ

ONXS

санал өгсөн: 5
3 / 60%
2 / 40%