Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

2023-05-18

ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН 

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

 

1992 оны Үндсэн хууль нийгмийн харилцааг цоо шинэ нөхцөлд шилжүүлэхдээ өмнөх тогтолцооны үед төрийн эрх барих шинжийг агуулсан Хурлуудыг НӨУЁ-ний байгууллага болгон шинэчлэв. Энэ агуулгаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хамт олон өөрийн аж амьдрал, ашиг сонирхолтой холбогдсон асуудлаа өөрөө шийдвэрлэж, өөрөө хариуцахаар болов. Ингэхдээ “Монгол улсын ЗЗНДН-ийн удирдлага нь НӨУЁ-ыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” ҮХ.59-р зүйл гэж хоёр эх үүсвэрийг заагаад “НӨУБ бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ, баг хороонд ИНХ, тухайн хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид” байна хэмээн зааж өгсөн билээ.

“Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу 1992 онд бүх шатны Ардын Депутатуудын Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх дуусгавар болж, орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн дагуу 1992 оны 9 дүгээр сард  Анхдугаар хуралдаанаа хийж ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар /орон тооны бус/ С.Хаянхярваа,  ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /орон тооны/ Л.Дэмбэрэлсэрээнэн Тэргүүлэгчдээр Т.Ганболд, А.Бадарчин, Г.Цэнд-Аюуш, Г.Ганболд, Ё.Наранцацралт  нарыг сонгон баталж, 25 төлөөлөгчтэйгээр хууль ёсны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.Сумын Засаг даргад Я.Алтаншагайг нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилж батлагдан ажилласан байна. 

ИТХ –ын бүрэн эрхийн хугацаа 2 байсан тул 1994 онд сонгууль явагдаж  ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар /орон тооны бус/А.Бадарчин,  ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /орон тооны/ Ц.Дашзэвэг, Тэргүүлэгчдээр Л.Дэмбэрэлсэрээнэн, Г.Болдбаатар, Х.Ганболд, Х.Хасбаатар, Д.Дуламсүрэн, О.Баярсайхан, Ж. Алтангэрэл, Б.Янжинхорлоо, Ж.Дорждавга   нарыг сонгон баталж, 25 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  Сумын Засаг даргад Я.Алтаншагайг нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилж батлагдан ажилласан байна.  А.Бадарчин өөр орон нутагт шилжин ажиллах болсон тул ИТХ –ын Тэргүүлэгчдийн даргаар Х.Хорлоо сонгогдон ажилласан байна. 

1996 оны 8-р сарын 29-нд “Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хууль батлагдан гарч Монголд анх удаа пропорционал /Хувь тэнцүүлэх/ системээр Хурлыг 4 жилийн хугацаатайгаар шууд сонгон бүрдүүлэх болсон юм. 1996 оны 10-р сард хуралдсан байна. 

1996-2000 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 20 төлөөлөгчтэй, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар / орон тооны/ Ц.Дашзэвэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / орон тооны бус/ Л.Болдбаатар/, Тэргүүлэгчдээр С.Хаянхярваа, Г.Ганболд, Л.Батжаргал, Б.Эрдэнэчимэг, Г.Болдбаатар  нар сонгогдон ажиллаж байв. ИТХ –ын ажилтнаар Ж.Аня, 1999 оны 3 дугаар сараас Б.Уранцэцэг ажилласан байна. Сумын Засаг даргад Я.Алтаншагайг нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилж батлагдан ажилласан байна.  

2000-2004 онд сумын ИТХ нь 20 төлөөлөгчтэй ажилласан бөгөөд анхдугаар хуралдаанаар  Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Бат-Өлзий ИТХ –ын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдсон боловч Ардчилсан намаас нэр дэвшсэн төлөөлөгчид бүрэн эрхээсээ татгалзсан тул 2000 оны 12 –р сард дахин сонгууль явагдаж  ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Г.Цоггэрэл, Тэргүүлэгчдээр Ж.Ариунгэрэл, Ш.Батмөнх, Л.Батжаргал нар сонгогдон ажиллав.   ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар /орон тооны/ Б.Уранцэцэгийг томилж ажиллуулсан байна. Сумын Засаг даргад Я.Алтаншагайг нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилж батлагдан ажиллаж 2003 оноос Ц.Дашзэвэг ажилласан байна.  

2004-2008 онд сумын  ИТХ нь 20 төлөөлөгчтэй, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Л.Болдбаатар, Тэргүүлэгчдээр П.Цэцэгмаа, Ш.Батмөнх, Х.Хасбаатар, Б.Эрдэнэчимэг нар сонгогдодон  ажиллаж байв.  ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Уранцэцэг ажилласан байна.  2008 оны  01 сараас П.Мөнх-Оюун ажиллаж сумын Засаг даргаар Т.Ганболд 2004 оны 11 сараас 2008 оны 01 сар хүртэл ажилласан байна. 

2008-2012 онд сумын  ИТХ нь 21 төлөөлөгчтэй, сумын  ИТХ-ын даргаар Ш.Батмөнх, Тэргүүлэгчдээр Б. Энхбат, Ц.Мянганбаатар, О.Нэргүй, Г.Цоггэрэл, Л.Нэмэхбаяр, И.Лхагвасүрэн нар сонгогдон ажилласан байна.  ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Уранцэцэг ажилласан. Сумын Засаг даргаар Б.Баярнэмэхийг нэр дэвшүүлж аймгийн Засаг дарга томилон ажиллуулсан байна. 

2012-2016 онд сумын  ИТХ нь 21 төлөөлөгчтэй, сумын ИТХ-ын даргаар Х.Хасбаатар,  Тэргүүлэгчдээр Э.Энхболд, О. Нэргүй, Б.Алтан-Очир, С.Доржпүрэв, Д.Ганболд, Б.Эрдэнэчимэг, Б.Ганболд нар сонгогдон ажилласан байна. ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Уранцэцэг ажилласан. Сумын Засаг даргаар Б.Баярнэмэхийг нэр дэвшүүлж аймгийн Засаг дарга томилон ажиллуулсан байна. 

2016-2020 онд сумын  нь 21 төлөөлөгчтэй, сумын  ИТХ-ын даргаар Х.Хасбаатар улиран сонгогдож Тэргүүлэгчдээр Л.Уранчимэг, Б.Удвал, Э.Өлзийсумъяа, Г.Оргил, Ц.Цэрэндулам, С.Доржпүрэв  нар сонгогдон ажилласана байна. ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Уранцэцэг ажилласан. Сумын Засаг даргаар Ц.Энхжаргалыг  нэр дэвшүүлж аймгийн Засаг дарга томилон ажиллуулсан байна. 

2020-2024 онд сумын ИТХ  нь 21 төлөөлөгчтэй, Сумын ИТХ-ын даргаар Л.Уранчимэг,  Тэргүүлэгчдээр Э.Өлзийсумъяа,  С.Ариунаа, Б.Болдоо, Б.Удвал, Э.Наранцэцэг, Н.Цогт  нар сонгогдон ажилласан  байна. ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Уранцэцэг ажилласан. Сумын Засаг даргаар Г.Ариунболдыг нэр дэвшүүлж аймгийн Засаг дарга томилон ажиллуулсан байна. 

2022 оны 01 дүгээр сарын 01 –нээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж ИТХ  нь зөвлөлтэй байхаар хуульчлагдан  зөвлөлийн гишүүдээр Э.Өлзийсумъяа,  С.Ариунааа, Б.Болдоо, Б.Удвал, Э.Наранцэцэг, М.Баянмөнх нар сонгогдож ажиллав. Хуулийн дагуу  Зөвлөлийн бүрэлдэхүүнийг  2023 оны 03 сард шинэчлэн Р.Лхамсүрэн, Н.Эрдэнэсүх, Н.Цогт, Э.Улаанхүү, С.Доржпүрэв, Э.Энхболдыг нарыг сонгож батлав.  

 

ONXS

санал өгсөн: 5
3 / 60%
2 / 40%