Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

Фото мэдээ


нийт 25

Сумын ИТХ -ын 2023 оны үйл ажиллагааны 10 -р сарын мэдээ

2023-11-02 161
ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС 2023 ОНЫ 10 САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ 2023.11.01 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 10 сард дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. 1. Сумын ИТХ -ын ээлжит 12 -р хуралдааныг 2023 оны 10 -р сарын 27- нд хийж • Өмч хөрөнгө шийдвэрлэх тухай • Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийн хэрэгжилт • ИТХ дахь МАН -ын бүлгийн дэвшүүлсэн ИТХ -ын дарга Л.Уранчимэгийн тухай асуудал • ИТХ -ын даргыг сонгож батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв. 1. Төсвийн 6 байгууллагын 112,999,055 төгрөгийн эд хөрөнгийг акталж устгах 2. Төсвийн 3 байгууллагын 49,941,000 төгрөгийн эд хөрөнгийг шийдвэрлүүлэхээр уламжлах 3. 681,431,660.81 төгрөгийн эд хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэх 4. Засаг даргын Тамгын газрын блансаас 106,279,323 төгрөгийн эд хөрөнгийг төсвийн 3 байгууллагын блансад шилжүүлэхээр өмч хөрөнгийн асуудлыг тус тус шийдвэрлэв. 5. “Хүүхэд бүр цэцэрлэгт” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 89,7 хувийн биелэлттэй байх тул “хангалттай” гэж дүгнэв. 6. ИТХ дахь МАН -ын бүлгийн дэвшүүлсэн ИТХ -ын дарга Л.Уранчимэгийн тухай асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн төлөөлөгчийн 12 буюу 63,15 хувийн саналаар Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас огцруулан ИТХ -ын даргад нэр дэвшүүлж хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 14 буюу 73.68 хувийн санал авсан Сүхбаатарын Доржпүрэвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож батлав. 2. ИТХ -ын зөвлөлийн хуралдаанаар ИТХ -ын хуралдааны тов тогтоох санал, хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан хэлэлцэж ИТХ -ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр уламжилав. 3. Сумын ИТХ -ын хяналтын хорооноос 2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хяналт шалгалтыг хийсэн. 1. Хийгдэж байгаа ажил №1: Хуц ухны өвөлжөө барих /24,468,700 төг/ 2. Хийгдэж байгаа ажил №2 Гал командын тоноглогдсон автомашин /120,000,000 төг 3. Хийгдэж байгаа ажил №3: Цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил /30,000,000 төг/ 4. Хийгдэж байгаа ажил №4: Сургуулийн гадна талбайн тохижилтын ажил /20,000,000 төг/ 5. Хийгдэж байгаа ажил №5: 3-р хорооны хүүхдийн тоглоомын талбайг засварлах, шинэчлэх ажил /25,000,000 төг/ 6. Хийгдэж байгаа ажил №6 3-р хорооны гүүрийг бүрэн засварлах ажил /30,000,000 төг 7. Хийгдэж байгаа ажил №7: Сумын гэр хороолол, гудамжны сайжруулсан зам засварын ажил /85,564,900 төг/ 8. Хийгдэж байгаа ажил №8-10: 3-н багийн гэрэлтүүлгийн засвар, шинэчлэл /60,000,000 төг/ Дээрх ажлууд хийгдэж байгаагаас дараах 4 ажилтай танилцаж хяналт хийж ажил үйлчилгээ тухай бүр дээр нь дүгнэлт гаргаж тайланг ирүүлээд байна. 1. Цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил /30,000,000 төг/ 2. Сургуулийн гадна талбайн тохижилтын ажил /20,000,000 төг/ 3. 3-р хорооны хүүхдийн тоглоомын талбайг засварлах, шинэчлэх ажил /25,000,000 төг/ 4. 3-р хорооны гүүрийг бүрэн засварлах ажил /30,000,000 төг Бусад ажлын талаар: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумдын ИТХ -ын үйл ажиллагаа, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалган туслах ажлын хэсэг ирж ажиллав. Орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс эх үүсвэрийг шийдэж 4,257,000 төгрөгөөр ширээ сандал, 5,239,000 төгрөгөөр ажлын албанд шаардлагатай комьпютер, хэвлэгч зэрэг техник хэрэгслийг худалдан авч шинэчлэл хийлээ. Шаардлага хангахгүй болж хуучирч эвдэрсэн 1,470,346₮ -ийн ширээ сандал, техник хэрэгслийг актлаж устгуулахаар шийдвэрлүүлэв. Сумын ИТХ -ын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн Ц.Цэрэндуламын ХАСУМ -ийг хянуулж дүгнэлт гаргуулахаар АТГ -т хүргүүлээд байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдааныг хийж ГХУСАЗЗ -ийн тайланг танилцуулж цаашид анхаарах асуудлын талаар санал солилцож арга хэмжээ авч ажиллах чиглэл өгөв. ИТХ -ын 12 -р хуралдааны шийдвэрүүдийг http://bayanchandmani.tov.khural.mn/ сайт, мэдээллийн самбарт байршуулж сурталчлав. Ажлын алба

ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2023 ОНЫ 09 САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ.

2023-09-29 115
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 09 дүгээр сард дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 05 дугаар хуралдааныг 2023 оны 09 сарын 27 -ний өдөр 76.1 хувийн ирцтэйгээр хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэн 300 иргэнд 26,2 га газрыг өмчлүүлэхээр батлан холбогдох газарт хүргүүллээ. 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдааныг нэг удаа хийж 2021-2023 онуудад иргэдэд олгосон өмчлөлийн газрын төлөвлөгөө, биелэлтийн талаар болон Монгол Улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэн ИТХ -ын хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон. 3. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд тус өдрөөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг сурталчилж хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг өгч, уулзаж санал сэтгэгдлийг нь сонсож сүм хийдэд ном хуруулдаг уламжлалтай. Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлээд цагаатгагдсан иргэдийн болон тэдний үр хүүхэд ач зээ нарын судалгаатай. Хэлмэгдэгсэдийн үр хүүхэд Должингийн Ишхүү 85 настай тус суманд амьдарч байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр уламжлал ёсоор ахмадад сумын ИТХ-аас хүндэтгэл үзүүлэн мөнгөн тусламж өгч, мөнгөн тусламж үзүүлж нийт 150,000 төгрөгийн тусламж үзүүллээ. Ахмадад хүндэтгэл үзүүлж гэрээр нь очиж уулзан санал сэтгэгдлийг нь сонсож гарын бэлэг өгч Дамчойлон хийдэд ном хуруулж 6-н ерөөл маань, зул өргөж Цагаан ногоон дарь эх уншиж мандал өргөлөө. 4. Сумын ИТХ -ын төлөөлөгчдөд ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн ажлын талаар мэдээлэл танилцуулав. 5. Аудитын төлбөр актаар тавигдсан 611,000 төгрөгийн төлбөрийг барагдуулж ажиллав. Аймгийн аудитын газраас орон нутгийн хөгжлийн сангийн талаар ирсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан хугацаанд нь аймгийн аудитын газарт хүргүүлж ажиллав. 6. Аймгийн ИТХ -аас ирсэн хариутай бичиг болон мэдээ судалгааг хугацаанд хүргэсэн. 7. Хурал.мн сайтад сумын ИТХ -ын Тэргүүлэгчдийн 2014-2021 оны тогтоол шийдвэрийг нөхөн оруулж баяжуулалт хийв. Цаг үеийн талаар мэдээллийг тухай бүр оруулж ажиллав.

Сумын ИТХ -ын ээлжит бус 05-р хуралдаан болов.

2023-09-27 74
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 05 дугаар хуралдааныг 2023 оны 09 сарын 27 -ний өдөр 76.1 хувийн ирцтэйгээр хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэн 300 иргэнд 26,2 га газрыг өмчлүүлэхээр батлан шийдвэрийг холбогдох газарт хүргүүллээ.

ONXS

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%