Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын талаар холбогдох байгуулгуудын төлөөлөл ирж уулзалт зохион байгууллаа.

2019-04-26

        Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлийн авто замын өргөтгөл шинэлэлтийн ажлын талаар холбогдох байгууллагуудын төлөөлөл ирж орон нутгийн удирдлага,  байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж Улаанбаатар-Дархан чиглэлийн 202,4 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх, шинэчлэх талаар танилцуулж мэдээлэл хийлээ. Орон нутгийн удирдлагаас санал хүсэлт тавьж цаашид орон нутгаас боломжтой арга хэмжээг авч хамтарч ажиллах талаар сумын Засаг дарга ярьлаа. 
                Төслийн нэр: “Улаанбаатар– Дархан” чиглэлийн авто замын шинэчлэлт, өргөтгөл төсөл

      Төсөл хэрэгжүүлэгч: Зам, Тээврийн Хөгжлийн Яам

      Санхүүжүүлэгч байгууллага: 1-р үе шатанд: Азийн Хөгжлийн Банк /“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр / 2-р үе шатанд: Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр

      Авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийн өөрчлөлт: “МСРСgr”ХХК гүйцэтгэж байна.

      Төсөл хэрэгжүүлэх үе шат: Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд их засвар, шинэчлэлт хийхээр тусгагдсан ба энэ чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор баталсан.

      Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх, өргөтгөх ажлын хүрээнд эхний ээлжинд АХБ-ны санхүүжилтээр одоо байгаа 2 эгнээг бүрэн шинэчлэх, ЕСБХБ-ны санхүүжилтээр 2 эгнээг нэмж барихаар тохиролцон ажиллаж байгаа юм. Төслийг 2019-2020 онд хэрэгжүүлэхээр урьдчилан төлөвлөсөн байна. 

ONXS

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%