Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ

"Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь" судалгааны хэлэлцүүлэгт оролцов

2019-05-07

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, багийн Засаг дарга  нарын чадавхийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их сургууль, Монгол дахь Конрад-Аденауэр сангийн суурийн төлөөлөгчийн газар, Удирдлагын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэгт Чандмань багийн ИНХ –ын тэргүүлэгч Б.Даваасүрэн, Х.Хорлоо, Л.Батчимэг, Замт багийн ИНХ –ын дарга Л.Даваатүвшин, тэргүүлэгч Д.Даваадорж, Г.Цэнд-Аюуш, Эрдэнэ багийн ИНХ –ын тэргүүлэгч Р.Лхамсүрэн,  Д.Сумъяа, багийн Засаг дарга, сумын ИТХ –ын төлөөлөгч тэргүүлэгч С.Доржпүрэв нарын хамт оролцож БИНХ –ын тэргүүлэгч Х.Хорлоо, Б.Даваасүрэн нарт саналаа илэрхийлэв. 

 Хэлэлцүүлэг дараахь чиглэлүүдээр явагдав.

1.                  Төрийн удирдлага, Засаг даргын оролцоо, чиг үүргийн харьцуулсан судалгаа,

2.      Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн зохицуулалтын талаархи харьцуулсан судалгаа

3.         Монгол улсын нутгийн удирдлагын шинэчлэлолон улсын туршлага,

4.      Орон нутгийн түвшин дэх иргэдийн оролцоо

5.      Хот тосгоны удидлагын тогтолцоо, эрх зүйн байдлыг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц

6.      Баг хорооны эрх зүйн шинжилгээ

Дээрх сэдвүүдээр төрийн байгуулалтын экспертийн зөвлөлийн судлаачид танилцуулга, илтгэл тавьж, оролцогчдоос асуусан асуултанд ЗГХЭГ –ын орон нутгийн удирдлага зохицуулалтын референт, шинжээчид хариулт өгч байлаа. 

ONXS

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%